"Алтан үзэг-2017" улсын уралдаанаас таван оюутан ажлын байртай болов


8 жил

  Хүмүүнлэгийн Их Сургуулийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимээс 8 дах жилдээ зохион байгуулж буй оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг- 2017” улсын наадмын шагнал гардуулах ёслол энэ сарын нэгэнд Чингис зочид буудлын хурлын танхимд болж өндөрлөсөн.

Сэтгүүл зүйн мэргэжлээр сурч буй оюутнуудад урам хайрласан өрсөлдөөнтэй тэмцээн болж чадсан байлаа. Жил ирэх тусам оролцогчдын хамрах хүрээ тэлж, нийтлэл нэвтрүүлгүүд олноор ирсэн байв. Мөн энэ жил Мультимедиа нийтлэлийн төрөл нэмэгдэж, таван төрөлд 200 гаран уран бүтээлүүд ирж шилдгүүдээ тодорсон байна.

Эхний гурван байр мөнгөн шагнал өргөмжлөл гардан авсан бөгөөд хоёр ч оюутан Өдрийн сонин болон Өнөөдөр сонинд ажиллах урилга авсан юм.

Оюутнуудын шагналыг үе үеийн шилдэг сэтгүүл зүйн салбарынхан гардуулсан юм. Мөн энэ үеэр тэд биднийг оюутан байхад ийм тэмцээн байсан бол үнэхээр сайхан байлаа хэмээн хэд хэдэн сэтгүүлчид хэлээд амжсан юм. Үүгээр ч зогсохгүй өмнөх жилүүдийн “Алтан үзэг” тэмцээнд амжилттай оролцон байр эзэлж байсан оюутнууд  өдгөө сэтгүүл зүйн салбарт хөл тавин амжилттай яваа талаар ч мөн сэтгэгдэлээ хуваалцаж, мэргэжил нэгт дүү нартаа урам хайрлаж байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү