Маргааш Хятад улсад болох 100.000$-ын шагналын сантай тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн 4 эмэгтэй тамирчид оролцох гэж байна.
Манай багийн бүрэлдэхүүнд:
1. Дэлхийн чансааны #2, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр
2. Дэлхийн чансааны #6, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр
3. Дэлхийн чансааны #7, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам
4. Дэлхийн чансааны #22, ОУ-ын Их Мастер З.Цэцэгзул нар бөгөөд тэд Хятадын 60 мянган тамирчдаас шалгарсан шилдгүүдтэй өрсөлдөх юм.