Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Альба жирэмсэн юм. Энэ нь түүний гурав дах төрөлт бөгөөд хэдхэн хоногийн өмнө шинэхэн гишүүний хүйсийг зарлажээ.
Тэрээр нэгэн ярилцлаганд "Охид аавдаа илүү хайртай байдаг. Би хүү хүлээж байсан , учир нь надад илүү хайртай хэн нэгнийг би хүссэн юм" гэжээ. Түүний охид нь 9 болон 6 настай бөгөөд жүжигчин бүсгүй өдгөө 36 настай юм.