Монголыг үндэсний олимпийн хороо Олимпизмийн үзэл санааг хүүхэд залуучуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны хүрээнд “Шавь” цогцолбор сургуулийн сурагчдын дунд “Спортын алдартан бидний бахархал” Уулзалт - ярилцлага зохион байгуулжээ.

Уг уулзалтад Монгол улсын ардын багш, гавьяат тамирчин, “Москва-1980” олимпийн наадмын мөнгөн медальт Ц.Дамдин оролцож "Шавь" цогцолбор сургуулийн багш, хамт олон, тамирчин сурагчидтай халуун дотно яриа өрнүүлэв.
0
0
0
0
0
0