Хар баасан гарагт нэгдэх газруудын мэдээлэл


8 жил

    1. 80 хүртэлх хувийн супер хямдрал "Номин"-д зарлагдлаа

 Номин Холдинг компани "Номин электроникс"-д арваннэгдүгээр сарын 24-нд 09.30-шөнийн 01.00 цаг, 25-нд 08.30-23.00 хүртэл бүх цахилгаан бараа болон 10000 гаруй нэр төрлийн бараанууд 80 хувь хүртэл хямдрах аж. Үүнээс гадна BLACK FRIDAY худалдаанд 3,4 хорооллын Номин их дэлгүүр, 13-р хорооллын Номин хайпермаркет, Хан-Уул дүүргийн Номин Юнайтед дэлгүүрүүд "өртөх" юм байна.
 
2. "Stardom by Platinum" дэлгүүр "Хар баасан гариг"-т нэгдлээ
 
 
 Арванхоёрдугаар сарын 01-03-ны хооронд зохион байгуулагдах Shangri-La Mall дэлгүүрийн "Black Friday" худалдаанд "Stardom by Platinum" дэлгүүр оролцох болно. Зөвхөн эдгээр өдрүүдэд Монгол дизайнерын загвараар Америк улсад үйлдвэрлэгдсэн чанартай бөгөөд дэгжин хувцасуудыг 20-50 хувийн хямдралтайгаар худалдан авах боломжийг үйлчлүүлэгчиддээ олгож байгаа гэнэ.
 
3. Дөрвөн жил дараалан үйлчлүүлэгчиддээ сюрприз барьж байна
 
 
 MAXMALL дэлгүүр 4 дэх жилдээ "Black Friday"-г тэмдэглэж, дэлхийн албан ёсны брэндүүдийг талаас доогуур үнээр борлуулах гэж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд бүх бараандаа 80 хүртэлх хувийн хямдрал зарлаж, 10 мянган нэр төрлийн бүтээгдэхүүн 50-иас дээш хувиар хямдарчээ. Тус дэлгүүр бүхэлдээ буюу 1-4 дүгээр давхруудад тасаг бүрээс хүссэн бараагаа хямдралтай үнээр худалдан авалт хийх бүрэн боломжтой аж.
 
 4. Хүссэн хувцаснуудаа 50 хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжийг олголоо
 
 Benetton брэндийг сонгодог үйлчлүүлэгчиддээ зориулан энэ жилийн хар баасан гаригийн тохиолдуулан бүх салбарынхаа БҮХ хувцсандаа 50 хувийн хямдрал зарлалаа. Зөвхөн арваннэгдүгээр сарын 24-нд 22.00 цаг хүртэл 2017 оны өвлийн шинэ загварын насанд хүрэгчдийн болон хүүхдийн бүх төрлийн хувцсыг тал үнээр авах боломжтой гэнэ.
 
5. Европ стандарт, Польш брэндийн гоёмсог тавилгуудаар шинэ оноо шинэхэн тавилгатай угтах боломжтой гэнэ.
Энэ жилийн "Хар баасан гариг"-т БСБ групп нэгдлээ. Тус байгууллага гэрийн мебелийн тавилга 20 хувь, оффис мебелийн тавилга 10 хувь, электрон бараа, бүх компьютертоо 10 хувийн хямдралыг тус тус зарлажээ.
  
6. Хар биш "УЛААН" баасан гаригаар Бурзайя 
 
 Улаанбаатар их дэлгүүрийн 39 дэлгүүрийн 100 гаруй брэнд 20-70 хувиар xямдарлаа. Хямдрал арваннэгдүгээр сарын 23, 24-нд 23.00 хүртэл ердөө хоёрхон өдөр явагдана гэж байна шүү.
 
 7. Elpa Cesar's брэнд мөн нэгдлээ 
Elpa Cesar's брэндийн өвлийн куртик, хавар намрын нимгэн куртик, пиджак, жинс, ноосон цамц, пүүз зэрэг бараа бүтээгдэхүүнийг 50 хувийн хямдралтай үнээр авах боломжийг олгож байна. Хямдрал энэ сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд 30-ны өдөр дуусах аж.
  
8. Энэ жилийн хамгийн том хямдралуудын нэг зарлагдлаа 
 Дэлхийн хамгийн алдартай хамгийн том хямдралтай худалдаа болох Black friday Нэкстийн хамт олон нэгдэж, маргааш буюу 11 дүгээр сарын 24-ний баасан гаригт Улаанбаатар хот дахь 5 салбар дэлгүүр дээр Black Friday буюу Хар баасан гаригийн хамгийн том хямдралыг зарлалаа. Энэхүү хямдрал нь ердөө ганц өдөр болох бөгөөд өглөө 10.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Зарим бараа бүтээгдэхүүн итгэмээргүй том хямдралтай, худалдах тоо хязгаартай байгаа гэнэ шүү.
 
9. Үйлчлүүлэгчиддээ барих ОНЦГОЙ бэлэг  
 Самар.мн үйлчлүүлэгчиддээ 11 дугаар сарын 24-26-нийг дуустал дэлхийн шилдэг брэндүүддээ хаа ч байхгүй онцгой 50-70 хувийн хямдралаар бэлэг барих гэж байна. Тус дэлгүүр Maxmall дэлгүүрийн 1 давхарт байрладаг.
   
Төв номын сангийн урд талын Гурван гал худалдааны төв бүх бараандаа 5-50 хувийн хямдрал зарлажээ. Хямдрал ердөө ганц өдөр үргэлжлэх гэнэ. Эмэгтэй өвлийн куртка 189.000 төгрөгөөс 50 хувь хямдраад 94.500 төгрөг, эмэгтэй өвлийн итали гутал 650.000 төгрөгөөс 50 хувь хямдраад 325.000 төгрөг болсон байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү