Өнөөдөр болох үйл явдал


8 жил

09:00 цагт “Кемпински Хаан Палас” зочид буудлын Алтай танхимд "Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал" үндэсний зөвөлгөөн болно.

09:00 цагт “Чингис” зочид буудлын 3 давхарт “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим” сургалтыг зохион байгуулна.

11:00 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.
12:00 цагт  “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдааны талаар Монголын урлагийн ажилтны холбоо, “Лувсаншарав сан”-гаас хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт  УДЭТ-т Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгох гэж буй талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт  “Бишрэлт” зочид буудлын хурлын Б танхимд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү