Б.Хурц: "Но"-той хүмүүс л миний эсрэг орилоод байгаа


8 жил

   ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц  өчигдөр C1 телевизээр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцсон. Тэгвэл Б.Хурцын ярилцлагаас  онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

  • Би Ж.Батзанданг ална гэж хэлсэн. Алахдаа би өөрөө алаад хэргээ хүлээнэ гэсэн. Яагаад гэвэл өөрөө Ж.Батзандан намайг ална гэж хэлээд гуян дээр цохьсон.
  • Үгүй яахав дээ эр улсууд хоорондоо ярихдаа ална тална гэж л ярьдаг шүү дээ. Тэгэж ярьвал Ж.Батзандан ч гэсэн намайг ална гэж хэлсэн шүү дээ. Ц.Нямдорж сайд чамайг цагдаад гомдол бичээд өгчих гээд байгаа гэж Ж.Батзандан надад хэлсэн нь их анхаарал татсан.
  • Олон нийтийн сонсголд би орно. Болвол хаалттай болгох гээд байх шиг байна. Нээлттэй болсон ч байсан би УИХ-ын гишүүдийн асуултад хариулаад л гарна. Би нээлттэй сонсголд орно шүү дээ. Огт жийрхээгүй. 
  • Төр намайг явуулж байгаа болохоос би Солонгос руу явах гээд байгаа юм биш шүү дээ. Төр намайг боль гэвэл би больчихно. Би төрөө дээдэлдэг хүн. Анх 1999 оноос би төрд ажилласан
  • НО-той улсууд л нууцтай байдаг. Хууль бус юм хийсэн хүмүүс л нууцтай болохоос гэмгүй хүмүүс нууцгүй шүү дээ. Хууль бус юм хийсэн гурван хүн л миний эсрэг орилоод байгаа шүү дээ. 
  • Миний сарын орлого манай авгайгийн хэлж байгаагаар 20-30 сая төгрөг юм шиг байгаа юм.
  • Надад яг үнэндээ 53.5 тэрбумаас ч өндөр үнэтэй үнэт эдлэл бий. Энэ чинь яг үнэндээ миний эхнэрийн хөрөнгө. Миний эхнэр бол Ардын зураач Ү.Ядамсүрэн гэж алдартай зураач хүний ганц өв залгамжлагч. Миний эхнэрийн аав нь Ардын зураач Ү.Ядамсүрэн гэж хүний хүү Үржнээ гэж бий. Улаан дээлтэй "Өвгөн хуурч" зэрэг урлагийн хосгүй бүтээлүүд одоо манай гэрт хадгалагдаж байгаа.
  • Нямдоржийн ярьдаг хоёр сэдэв л бий. Эрдэнэт, С.Зоригийн хэрэг. С.Зоригийн хэрэг чинь Эрдэнэтийн асуудалтай л холбоотой шүү дээ. Энэ хэрэгтэй холбогдуулж Ц.Нямдоржийг шалгах хэрэгтэй.
  • Ц.Нямдорж яагаад над руу ингээд байдаг гэхээр би үнэнг нь хэлсэн байхгүй юу .Өөр тагнуулын албатай холбоотой байсан уу гэвэл үнэн шүү дээ. Энэ хэрэг дээр нэгдүгээрт генерал Баатар өргөдөл өгсөн. Дараа нь Ц.Нямдорж өргөдөл өгсөн. Энэ бол 2016-2017 оны үйл явдал.
  • Ц.Нямдорж бид хоёрын хагарлын сэдэв нэгдүгээрт С.Зоригын хэрэг. Хоёрдугаарт хятадын тагнуулын асуудал, гуравдугаарт Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал. 
  • Намайг Д.Энхбатыг хулгайлж авчраад тамлаж алсныг Ж.Батзандан гишүүн л мэдэж байгаа юм биш үү? Энэ улсын нууцаас гараагүй хэрэг. Би олон юм ярьмааргүй байна.Юу үнэн гэхээр хулгайлаагүй баривчилж авчирсан. Германы тал гаргаж өгснийг би холоос харсан. Би нэг юманд эмзэглээд байгаа юм. Энэнээс болоод Монголын Тагнуулын байгууллага муухай харагдаад байна. С.Зоригын хэрэгтээ холбоотой зөвхөн Дамирангийн Энхбатыг баривчилж авсан хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөх хүсэлтийг миний бие ТЕГ-ын дарга Д.Гэрэлд өгсөн.
  • Хүүхэд биш дээ тагнуулын офицер хүн зохиол бичээд сууж байдаг. Энэ чинь бас л гүтгэлэг шүү дээ. Хамгийн ноцтой юм нь Цогтбаатар хурандаагийн эхнэр нь гарч ирээд нууц дэлгэнэ гэж ярьсан нь асуудал шүү. Яг ямар хэрэг болсон юм гэхээр бэлэн 12 сая евротой герман улсын иргэн монголд цаг бусаар нас барсан хэрэг гарсан шүү дээ. Энэ хэргийг манай тагнуулын талаас хариуцаж байсан хүн нь хурандаа Цогтбаатар. Гэтэл тэр герман хүний барьж байсан 9911-тэй дугаар болон, мерседес машиныг тэр Цогтбаатар унаж байсан нь тогтоогдсон.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү