08:30 цагт “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гадаадын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татах зорилготой зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-ны хурлын “Зөвшилцөл” танхимд зохион байгуулна.
09:00 цагт ЭМЯ-ны хурлын танхимд “Халдварын сэргийлэлт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” үндэсний зөвлөгөөн болно.
09:00 цагт Хүүхдийн урлан бүтээх төвийн урлаг зааланд "Хүчирхийллийн эсрэг хамтдаа" Сүхбаатар дүүргийн зөвлөгөөн болно.
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт Үндэсний сургалт, семинарыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
12:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд “Мастер групп” ХХК-ийн зүгээс нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг үлгэр жишээ бизнесийн байгууллагуудыг тодруулж, тэдний үүрэг оролцоог олон нийтэд таниулан сурталчилж урамшуулах, бизнес эрхлэгчдэд сайн бизнес эрхлэхийг уриалах зорилготой “Сайхан хотын төлөө Сайн бизнесийг дэмжье” аяныг санаачлан, зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.
Хүүхэд ба утаа” төслийн нээлт 80 дугаар цэцэрлэгийн урлагийн танхимд болно.