Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
Нутгийн зүүн хагаст цас орж, явган шуурга шуурч, хүйтэн байна
Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 20, 24-нд нутгийн зүүн хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 20-22-нд Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларна.
Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 20-нд нутгийн баруун хэсгээр, 22,24-нд төвийн нутгийн зарим газраар, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи 20,24-нд зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 21-нд нутгийн зүүн хэсгээр, 23,25-нд нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 20-21, 24-25-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 26-27-нд ихэнх нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс, 3 хэм дулаан байна.