Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна


8 жил

1906 оны 11 дүгээр сарын 17-ны энэ өдөр Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, яруу найраг, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч, орчуулагч Д.Нацагдорж мэндэлжээ.

Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Гүн Галуутай (заримдаа Мэлзэй гэдэг) хэмээх газар хохь тайж Дашдоржийнд мэндлэсэн хүү 31-хэн наслахдаа монголын уран зохиолд яруу найраг, үргэлжилсэн г, жүжгийн зохиолын олон сайхан бүтээл туурвин нэрээ мөнхөлж, хойч үедээ оюуны өв үлдээсэн гавъяатай.

Д.Нацагдорж  нь  1917 оноос Гадаад Явдлын Яаманд бичээч, 1924 оноос Ардын Цэргийн Яамны бичээч, 1923 онд Бүх Цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 оноос  засгийн газрын нарийн бичгийн дарга, Ленинград хотноо 1925-1926 онд цэргийн улс төрийн академид 1926 оноос  Берлиний их сургуулийн дэргэдэх сэтгүүлчийн сургууль, Лейпциг хотод мөн энэ чиглэлээр суралцсан байна. 1929 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнд оюутан сурагч, Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дуун ухааны ба түүхийн тасгийн  эрхлэгч  ажлыг хийж байсан.

1925 онд Монголын Пионерийн байгууллагыг байгуулсан.

 

Д.Нацагдорж зохиолуудаа хуучин монгол бичгээр бичдэг байсан бөгөөд анхны түүвэр нь 1955 онд кирилл үсгээр хэвлэгдэж байв. Түүний уран бүтээл, намтар түүхийг судласан олон бүтээл, уран сайхны кино, тайзны бүтээлүүд цөөнгүй бий.

Амьдарч байх үеийнхээ бурангуй нийгмийг шүүмжлэхийн зэрэгцээ цаг үеэсээ түрүүлж сэтгэж байсныг нь илтгэх олон бүтээл туурвиснаараа Д.Нацагдорж өнөөдрийг хүртэл суут их зохиолч, Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч хэмээх эрхэм алдрыг хүртсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү