Энэ сарын 25-ны өдөр Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах олон улсын өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг “Гүнж” төв Нийслэлийн Боловсролын Газар, Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн дэмжлэгтэйгээр “Охидын хүч нийгмийн өөрчлөлт” 1000 охины уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү уулзалтад салбар бүрийн төлөөлөл болсон манлайлагч, залуу эмэгтэйчүүд өөрсдийн хүчирхэг түүхээ хуваалцаж, оролцогчдод тэднээс суралцах, урам зориг авах, хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэх боломж олгох аж. Түүнчлэн сэтгэл зүйн, эрүүл мэндийн, гоо сайхны, нийгмийн оролцооны гэх мэт олон байгууллагууд энэхүү уулзалтад оролцож охидод зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
“Охидын хүчнийгмийн өөрчлөлт” уулзалтад оролцох хүсэлтэй хэн бүхний өмнө үүд хаалга нээлтэй бөгөөдоролцогч бүрт зохиогч Ү.Оюунзулын "Долоон гарагийн тэмдэглэл" номыг бэлэглэх юм байна. “Долоон гарагийн тэмдэглэл” ном нь амьдралын алтан босгоор алхах гэж байгаа охид, хамгийн чухал сонголтуудаа хийх гэж байгаа залуу эмэгтэйчүүдэд зориулсан бүтээл.