Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ойд зориулж, долоо дахь жилдээ уламжлал болгон зохиож буй монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнд 8 шилдэг уран бүтээлч, 55 сурагч багачууд оролцох аж.
Монгол бахархлын өдөрт зориулан Ерөнхийлөгчийн санаачилгаар "Мөнх тэнгэрийн бичиг-2017" монгол бичгийн уран бичлэгийн үзэсгэлэнг зохион байгуулаж эхэлсэн бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн нээлт 11 дүгээр сарын 17-ны баасан гарагийн 12:00 цагаас Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд болно.
Үзэсгэлэнг 11 дүгээр сарын 23-ныг хүртэл үнэ төлбөргүйгээр нийтэд үзүүлнэ.