Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбар, орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлтийг дэмжих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилготой сургалт боллоо.
Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, Юнитера хөтөлбөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран энэ удаагийн сургалтыг Сүхбаатар дүүргийн удирдах ажилтан, албан хаагчдыг оролцуулан зохион байгуулжээ.
Сургалтаар жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр /2017-2012/-ийг хэрэгжүүлэх хамтын ажиллагаа ба анхаарах асуудлууд сэдвээр ХНХЯ-ны ажлын алба, жендэрийн үндсэн ойлголтуудын талаар зөвлөх Андреа Шэски нар илтгэл тавьж, асуулт хариултаар үргэлжилж дүгнэсэн юм. Төрийн албанд хүйсийн эрх тэгш оролцоог дэмжих, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг оролцуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд жендэрийн эрх тэгш оролцоог дэмжиж, хөгжлийн үр шимээс эрэгтэй, эмэгтэй хүн тэгш хүртэх боломжийн тухай мэдээллийг өгчээ.