Төсвийн байнгын хороо хуралдлаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа


7 жил

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр  хуралдаж, Монгол Улсын 2018 оны төсвийн төсөл, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт дээрх хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн ч ирц бүрдээгүйн улмаас тус байнгын хороо хуралдаж чадаагүй юм.

Одоо чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна.

УИХ жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-аас өмнө ирэх жилийн улсын нэгдсэн төсвийн хуулийг батлах үүрэг хүлээдэг. Иймээс өнөөдөртөө багтаан 2018 оны төсвийн хуулийг батлах болж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү