Хүүхдийн мөнгө олгоход 104,5 тэрбум төгрөг зарцуулна


8 жил

УИХ 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой шийдвэрээ гаргаснаар гацаанд ороод байсан хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдлээ.

Засгийн газар энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход шаардагдах 104.5 тэрбум төгрөгийг 2017 оны төсвийн тодотголд суулгасан байсан. Энэ нь бүтэн таван сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт юм.

Хүүхдийн мөнгө эх үүсвэргүйгээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олголт зогссон.

Засгийн газрын зүгээс ирэх долоо хоногоос эхлэн найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох бодлого барьж байна. Нэг сая гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү