Багш нарт он гарахаас өмнө 516 мянган төгрөг олгоно


8 жил

Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэдний өгсөн мэдээллээр энэ ондоо багтааж, цэцэрлэг, сургуулийн багш, ажилчдад 516 мянган төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгох юм байна.

Багш нар 2017 онд үндсэн цалингаа 50 хувиар нэмүүлэх шаардлагыг тавиад байсан. Гэвч ОУВС-тай хийсэн тохирооны дагуу энэ онд цалин нэмэх боломжгүй гэсэн хариуг Засгийн газраас өгөөд буй. Тиймээс урамшуулал, нэмэгдлийн зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлэх шаардлага тавьж, зорилгодоо хүрсэн гэдгээ Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос мэдээлэв.

ЕБС, СӨБ-ын багш, ажилчдад олгох 516 мянган төгрөгийг ирэх 11, 12 дугаар сарын цалин дээр нь нэмж өгөх юм байна.

Багш нарт олгох нь 516 мянган төгрөг нь төрийн  албан хаагчдад олгох 300 мянган төгрөг, багш нарт  үр дүнгийн урамшуулал болгон улирал бүр 45 хувиар олгодог мөнгөний нийлбэр юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү