Өнөөдөр болох үйл явдал


8 жил

08:40 цагаас Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын концертын их танхимд Исламын Бүгд найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын эвслийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын V ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон, медаль, батлан хамгаалахын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.

09:30  цагаас 10-р сувиллын цэцэрлэг яслийн хүүхдүүд , эцэг эхчүүд цэцэрлэгийн хуучин байран дээх жагсаал хийнэ.

10:30 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын өдөр тутмын сонины холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагаас СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт суурилуулсан агааржуулалтын төхөөрөмжийг танилцуулна. агааржуулалтын системийг бүрэн шинэчилсэн талаар мэдээлэл хийнэ. 
11:30 цагаас  “Монгол ньюс” мэдээллийн төвд  Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын “Миний бүтээл-25” уран бүтээлийн тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой. 
12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноосбагшийн цалин нэмүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү