Засгийн газрыг УИХ-аас бүрдүүлсэнтэй холбоотойгоор дөрвөн байнгын хороо даргагүй болоод байлаа. Мөн Байнгын хороодын дарга нарыг тодорхой хугацаанд сольдог жишиг бий. Үүний дагуу бүх Байнгын хорооны даргыг солихоор болжээ. УИХ-ын Байнгын хороод яг одо хуралдаж даргаа сонгож байна.
Хамгийн түрүүнд Төрийн байгуулалт болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж даргаа сонголоо.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Ё.Баатарбилэг гишүүнийг сонгов. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлагдах юм.