Superzoom хэрэглэгдэхүүн гараад удаагүй байхад Инстаграм дараагийн шинэ хэрэглэгдэхүүнээ шалгаж байна. Stop Motion нь олон тооны зураг аван түүнийгээ хөдөлдөг зураг болгоод сторидоо оруулж болдог камер юм.
Олон тооны зураг авч болох ч зургаа янзлах боломжгүй юм. Зургаа авч дууссаны дараа сторидоо оруулж болно. Инстаграм сторигийн Boomerang, Superzoom зэрэг хэрэглэгдэхүүн гаргаад байгаа билээ.
Stop Motion яг хэднээс хэрэглэгчдийн хүртээл болох нь тодорхойгүй байна.