ТЕГ-ын дарга Б.Хурц, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын өчигдөр хийсэн мэдээлэл олны анхаарлыг татсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийхдээ ТЕГ-ын дарга Б.Хурцыг “Зул бөхөхийн өмнө жаахан бадамлаж асдаг тэр л болж байгаа юм болов уу гэж бодож байна. Би УИХ дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэлд үйлчилдэг хүмүүсийг хуулийн байгууллагаас холдуулна гэж. Нам дамжсан бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц. Тийм учраас солигдохоо мэдрээд мэдээлэл хийж байгаа нь энэ юм байлгүй дээ” гэсэн юм. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс ТЕГ-ын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэрс яригдаж эхэллээ. Тодруулбал, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан А.Дулаанжаргал, ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын дэд дарга Б.Энхсүх нарын нэр яригдаж байгаа ажээ. А.Дулаанжаргал, Р.Болд нарын хувьд олон нийтэд танигдсан хүмүүс.
Харин ТЕГ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Энхсүхийн тухайд олон нийт сайн танихгүй. Тиймээс түүний намтрыг хүргэж байна.
1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга,
2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга,
2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга,
2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байна.
Эх сурвалж: Еagle.mn