УИХ-ын гишүүд амиа алдсан уулчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын гишүүд амиа алдсан уулчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ


7 жил

УИХ-ын гишүүд өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Отгонтэнгэр ууланд осолдож, амь насаа алдсан 17 иргэний  гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүллээ.

УИХ-ын дарга М.Энхболд:

"Энэ сарын 21-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд Отгонтэнгэр ууланд авирч явахдаа цасан нурангид дарагдаж амь насаа алдсан харамсалтай явдал боллоо. Осолд амь нас нь эрсэдсэн уулчдын ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотныхонд УИХ-ын гишүүдийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэж суудлаасаа босохыг хүсье" гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү