Британий цэргийн тоног төхөөрөмжийн Саудын Арабтай хийсэн худалдаа энэ жилийн эхний 6 сарын байдлаар 1,1 тэрбум фунтэд хүрчээ. 4-6-р сард Их Британи Саудын арабад 836 сая фунтын зэр зэвсэг арилжаалсан байна.
Зэр зэвсгийн худалдаа өссөнийг Йеменд болсон дэлбэрэлттэй холбон тайлбарлаж байна. Бөмбөгдөлтөөр 12 мянга гаруй хүн амиа алдаж эмнэлэг сургууль зэрэг олон газар хохирсон юм. Сүүлийн 2,5 жилийн хугацаанд Йемен Саудын Арабын агаарын дайралтад хүчтэй өртөөд байгаа билээ.