Animoji-ыг эзэмшдэг Японы компани Apple компанийг iPhone X утсанд энэ нэрийг ашигласан хэмээн шүүхэд өглөө. Токио хотод байрладаг Emonster компаний эзэн Энрик Бонанси “Apple компанийг нэр хулгайлсан” гэж үзэж байна.
Emonster 2014 онд Animoji нэртэй iOS аппликейшн гарган хүмүүст хөдөлгөөнт эможи ашиглах боломж олгожээ. Үүнийг мессеж явуулахдаа ашиглаж болох ба 0,99 доллараар iTunes-т байршуулжээ. Харин iPhone X утас Animoji гэх хэсэг гаргасан ба үүний тусламжтай хүмүүс өөрийн царайг эможи болгон ашиглах боломжтой.
Заргын дагуу Apple Animoji-г Emonster эзэмшдэг гэдгийг мэдэн худалдаж авахыг хүсэхэд татгалзсан тул нэрийг тэр чигээр нь ашигласан байна. Animoji-ыг 2015 оноос хойш Emonster эзэмшиж байгаа ч 9-р сард үүнийг цуцлах өргөдөл Apple гаргажээ. Тэд Emonster байхгүй бизнест энэ нэрийг бүртгүүлсэн тул тэд animoji-ыг эзэмшиж болохгүй гэсэн байна.