Цагдаа нар "ЯГ ТҮҮН ШИГ"-шоуг яг түүн шиг хийлээ


8 жил

   Замын цагдаагийн албанаас Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг өсгөн нэмэгдүүлэх, биеийн тамир, спорт, урлаг, уран сайхан, гоо зүйн мэдрэмжийг дээшлүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдийн албандаа итгэх итгэл урам зоригийг сэргээх зорилгоор “ЧАДВАРЛАГ ХАМТ ОЛОН-2017” цогцолбор тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгуулав.

 Тэмцээний нэг төрөл болох "ЯГ ТҮҮН ШИГ” шоу тэмцээнийг 2017.10.17-ны өдөр албаны харъяа газар, хэлтэс, нэгжийн нийт 11 багийн дунд зохион байгуулжээ. Тэмцээнд оролцогчид Монголын урлаг соёлын алдартнуудын дуу хоолой, бүжгийн хөдөлгөөн, хувцас хэрэглэл, дүр төрх гээд бүгдийг дуурайн яг түүн шиг хувирч Монголын одуудыг нэгэн тайзнаа чуулуулав.

Тэмцээний шүүгчид

Тус тэмцээний ерөнхий шүүгчдээр "On and off" продакшны захирал С.Ононбат, МУГЖ Н.Ариунболд, Make up artist Б.Хос-Эрдэнэ нар ажилласан бөгөөд тэд хэлэхдээ “Та бүгд тус тэмцээнд энэ их алба, ажлын хажуугаар үнэхээр сайн бэлдэж бүгд л Яг түүн шиг байж чадлаа. Шүүгчдийн хувьд тун ч амаргүй даваа байлаа. Үнэхээр авъяастай, чадварлаг хамт олон та бүгдэд цаашдын ажил төрөлд нь амжилт хүсье” хэмээн хэлсэн юм.

ТЭД ЯГ ТҮҮН ШИГ БАЙЖ ЧАДСАН:
* Тусгай байрт: Таван цагираг багийн гишүүн, Орон нутгийн хяналтын хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батсансар нь Хурд хамтлагийн дуучин Цогоод

* Гуравдугаар байрт: Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Ариунбат нь Рэппер Gee-д

* Хоёрдугаар байрт: Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Жажинсүрэн нь Дуучин Баярцэнгэл-д

* Нэгдүгээр байрт: Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Батбуян нь Дуучин Наранд хувирч шүүгчид болон бусад оролцогчдоос хамгийн өндөр оноог цуглуулсан юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү