WhatsApp-аар өөрийн байгаа газраа яг тэр мөчид найзуудтайгаа хуваалцдаг боллоо. Live Location гэх хэсэг iOS Android үйлдлийн систем дахь WhatsApp аппликейшнд гарч ирнэ.
Үүнийг ашиглахын тулд тухайн хүнтэй эсвэл хэсэг бүлэг хүнтэй харилцаж байсан чатаа нээн Location хэсгийн доор байрлах Share Live Location-ыг дарах хэрэгтэй. Хэр хугацаанд өөрийн байгаа газраа харуулахыг өөрөө шийдэх боломжтой. Улмаар таны сонгосон хүмүүс таны хаана байгааг харах болно.