Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг холбогдох Байнгын хороодоор нь хэлэлцэж дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл, Өргөдлийн байнгын хорооноос бусад Байнгын хороод хуралдаж тухайн салбарынхаа сайдын томилгоог хэлэлцдэг гэсэн үг. Үүний дагуу өнөөдөр Байнгын хороод хуралдаж сайд нарын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Харин маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж сайдад нэр дэвшигчдийг томилохоор болжээ.
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан маргааш 10.00 цагаас эхлэх бөгөөд сайд нарын томилгоог хэлэлцэхээсээ өмнө Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.