Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн томилгоотой холбоотой асуудлаар зөвшилцөх Ерөнхий сайдын саналд өнөөдөр хариу өгсөн. Улмаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүдийг томилуулах тухай тогтоолын төслөө УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьжээ. УИХ-ын дарга М.Энхболд Байнгын хороодыг өнөөдөр 15.00 цагаас хуралдуулах чиглэл өгсөн байна. УИХ-ын Байнгын хороодоос Өргөдлийн байнгын хорооноос бусад нь хуралдаж тухайн салбарынхаа сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэн дүгнэлт гаргадаг юм.