Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн болон нэн яаралтай тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх заалт байхгүй


8 жил

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлэхээр хандсан 5 настай охиноос шинжилгээний 10 мянган төгрөг нэхсэн тухай манайх мэдээлсэн. Тиймээс тухайн эмнэлэг дээр байсан иргэн Б.Золбоот төлбөрийг нь төлж охиныг шинжилгээнд хамруулсан билээ.

Чухамхүү яагаад хүчирхийлэлд өртсөн таван настай охиноос төлбөрийг нь урьдчилан авч байж үзлэг хийсэн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  дэд захирал, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодруулахад : 

 “Гурван сайдын /ЭМ-ийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайд/ хамтарсан журмын дагуу үзлэг хийж байгаа эмч нар нь төлбөрөө аваад үзлэг шинжилгээ хийдэг. Төлбөрийн чадваргүй, амьдралын түвшин доогуур хүмүүсийг бид төлбөрөөс чөлөөлдөг. Ялангуяа бага насны охид холбогдсон энэ төрлийн хэрэгт төлбөргүй үйлчлэх асуудлыг зохих байгууллагад гаргадаг. Таван настай охины тухайд төлбөргүй үйлчилгээ үзүүлэх саналаа яаманд хүргүүлчихсэн байгаа. 16 нас хүрээгүй хүүхэд ЭМ-ийн даатгалаараа үнэгүй үйлчлүүлдэг ч тэр зохицуулалт манай журамд байдаггүй. Гэхдээ бид үүнийг зохицуулахын тулд 18 нас хүрээгүй хүүхэд ямарваа нэгэн хэрэгт холбогдоод ирэхэд амьжиргааны түвшин зэргийг нь харгалзаж үзээд үнэ төлбөргүй шийдэж өгдөг” хэмээн хариулсан юм. 

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2017 оны тавдугаар сарыэн 3-нд баталсан хамтарсан тушаалын гуравт буюу Төлбөр төлөх тухайд дөрвөн заалт байдаг бөгөөд төлбөрөөс чөлөөлөх нэг л заалт байдаг юм байна. Тодруулбал 3.4-д Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно хэмээн заасан байдаг аж. 

Шүүх эмнэлгийн дотоод журманд бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн болон нэн яаралтай тохиолдолд төлбөрөөс чөлөөлөх заалт байхгүй юм байна. Бид Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулиас давсан гурван сайдын хамтарсан гэх журмын тушаалыг доор нийтэллээ. 

Хүүхэд ЭМ-ийн үнэгүй даатгалаараа үзүүлдэг ч тэр зохицуулалт шүүх эмнэлэгт үйлчилдэггүй

Хүүхэд ЭМ-ийн үнэгүй даатгалаараа үзүүлдэг ч тэр зохицуулалт шүүх эмнэлэгт үйлчилдэггүй

Хүүхэд ЭМ-ийн үнэгүй даатгалаараа үзүүлдэг ч тэр зохицуулалт шүүх эмнэлэгт үйлчилдэггүй

Хүүхэд ЭМ-ийн үнэгүй даатгалаараа үзүүлдэг ч тэр зохицуулалт шүүх эмнэлэгт үйлчилдэггүй

Хүүхэд ЭМ-ийн үнэгүй даатгалаараа үзүүлдэг ч тэр зохицуулалт шүүх эмнэлэгт үйлчилдэггүй

Эх сурвалж: www.eagle.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [43.228.129.xxx] 8 жил
hoorhii end chin hun durstei araatanguud ajildag yum bna .Tatvar tologchdiin mongoor iim adguusnuudiig tejeej bhaar huwi humuusiig ajoiluulbal byathan huuhduuded iluu iveeltei yum bna.5han nastai huuhdeed mongoi neheed koridort blgaj bsan ter nugeltenuudiig burhan hamt gesgeeh.Daraa ni hudlaa duudlagand yavsan bsan geh shig darag tsereggui bugd shiren nuurteenguud.Tend sain hun taaragui bol byatshan ohiniig butsaagaad yavuulah bsan daa.