ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ТАСГААС "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ" ЗОХИОН БАЙГУУЛЛАВ


8 жил

    Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион явууллаа. Тус арга хэмжээнд Цагдаагийн газрын бүх тасаг, нэгжүүд хамтран оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль, эрх зүйн талаар зөвлөгөө өгөх, жолоодох эрх сэргээх сургалтыг “Хөх дархан” ТББ-тай хамтран явуулж, эрх сэргээх шалгалт авах, жолоочийн гээгдүүлсэн үнэмлэх шинээр авах, 2006 оноос өмнөх шар үнэмлэх солих материалыг хүлээн авах, Авто жолооны сургуулиудын талаар мэдээлэл авах, бусад санал хүсэлтүүдийг хүлээн авах чиглэлээр ажиллаа.

Мөн тус өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан аймгийн иргэний танхимд болж тус Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт Согтуурал тандагч багаж-2 ш, Энгэрийн камер-1 ширхгийг тус тус хүлээлгэн өглөө хэмээн ЗЦГ-ийн олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү