СБД-ийн цэвэрлэгээнд 1389 байгууллага 4620 иргэн оролцлоо


8 жил

Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 13-ны өдөр зохион байгуулсан бүх нийтийн их цэвэрлэгээний нэгдсэн дүн гарлаа. 
Энэ удаагийн их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай мэдээллийг Засаг даргын Тамгын газраас нутаг дэвсгэрийн төр захиргааны байгууллагууд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, сургууль, цэцэрлэгүүдэд, хороодын Засаг даргын ажлын албанаас ахуйн нэгж байгууллага, СӨХ, иргэдэд шуурхай түгээснээр олон нийт идэвхитэй хамрагдлаа.


Хөдөлмөр, халамжийн үйчилгээний хэлтэстэй хамтран 1-20 дугаар хорооны хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 600 иргэнийг цэвэрлэгээнд хамруулж, урамшуулал олгов.


Мөн Мэргэжлийн хяналтын хэлтэс, хөндлөнгийн хяналтын ТББ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлстийн мэргэжилтнүүд хяналт тавин ажилласан бөгөөд нийт 1389 аж ахуйн нэгж, байгууллага, 4620 иргэн оролцож, орчны цэвэрлэгээ хийжээ.
“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар тохижилт”, “Улаанбаатар шинэчлэл”, “Алтан дорнын хүч” ХХК-нуудын хог тээврийн 31 машин, 1 ковш ажиллаж 93 рейс буюу 386.5 тонн хог хаягдлыг тээвэрлэлээ.

 

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү