- MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас “Зайсан дулаан өргөө” СӨХ, “Мogul town” хотхоны оршин суугчид өнөөг хүртэл халаалтгүй байгаа асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа.
- MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас “Хаппи веритас” төвөөс хөдөө орон нутагт элэгний С вирусын идэвхжил үнэ төлбөргүй тоолох талаар мэдээлэл хийнэ.
- Монголын Хуульчдын холбооноос 11.00 цагт “Хуульчдын танхим”-д цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өгнө.
- 13.00 цагт улсын Филармонийн байранд "Морин хуурын чуулгын-25 жил"-ийн ойн баярын арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
- Жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн хуримтлалын өдөр болгон тэмдэглэдэг. Манай улс ч бас энэ жил дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд нээлтийн ажиллагаа Монголбанк дээр 09.30 цагаас болно.
- 14.00 цагаас Гааль, татварын мэдээллийн технологийн төвд НӨАТ-ын сугалаа урамшууллын талаар мэдээлэл өгнө.
