Өнөөдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс “Оюутан эргүүл” нэгдсэн үйл ажиллагааны нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Монголын Залуучуудын холбоо, ШУТИС, МУИС, МУБИС, Үндэсний Биеийн тамирын дээд сургууль, Түшээ, Шихихутаг, Олон улс судлалын дээд сургуулийн удирдлага, оюутан залуучууд оролцлоо.
Аюулгүй, амгалан орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийн 1-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын оюутан, залуучууд эргүүлээр ажиллах юм.