С.Саранцэцэг хүндийн өргөлтийн дэлхийн цомд оролцоно


8 жил

     Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа Монгол Улсаа төлөөлөн хүндийг өргөлтийн дэлхийн цомын тэмцээнд оролцох гэж буй С.Саранцэцэгийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Засаг дарга “Хэдийгээр төсөв, санхүүгийн хувьд бэрхшээл байгаа ч гэлээ эх орноо төлөөлөн олон улсын тэмцээн, олимпиадад оролцож байгаа дүүргийнхээ иргэдийг дэмжихийг хичээдэг. Та бүхэн бол хөдөлмөр, зүтгэлийнхээ үр дүнгээр төрийнхөө далбааг мандуулдаг монголчуудын бахархал. Тийм учраас бид боломжоороо санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь энэ. Тэмцээнд нь амжилт хүсье” гэлээ.

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны иргэн С.Саранцэцэг энэ сарын 27-30 ны өдрүүдэд Австрали улсын Голд Кост хотноо болох хүндийг өргөлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний мастер ангиллын эмэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү