"ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ БҮЛГЭМ"-Д ДОХИУР МОД, ХАНТААЗ, ШҮГЭЛ БҮХИЙ 20 ИЖ БҮРДЛИЙГ ӨГӨВ


8 жил

     Замын цагдаагийн албаны Ахмадын зөвлөлөөс “Өсвөрийн сэргийлэгч бүлгэм”-ийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн "Өсвөрийн сэргийлэгч бүлгэм"-ийн сурагчдад цацруулагчтай хантааз, шүгэл, гэрэлтдэг дохиур мод, цагаан бээлий, малгай бүхий 20 иж бүрдлийг хүлээлгэн өгчээ.

Уг бүлгэм нь су­рагч­дыг багаар ажиллах, хам­тач үйл ажиллагаанд сургах, эх оронч хүмүүжлийг тө­лөв­шүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сур­гуу­­лийн дотоод дэг жур­мыг са­хиулах болон сурагчдын аюулгүй байдлыг хангах зэрэг олон чадваруу­дыг эзэмшүүлэх зорилготой гэнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү