НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГААР “ПЛАНЕТА ДЕТСТВА” ШАЛГАРЛАА


8 жил

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит дүүргийн аварга шалгаруулах “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” уралдаан өнөөдөр МХО-нд боллоо. Энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уралдаанд дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 9 сургуулийн хүүхдүүд авьяас чадвараа сорин өрсөлдсөн юм.

Уралдааныг дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяр нээж хэлсэн үгэндээ

“Энэ уралдаанаас дүүрэгтээ эхний гурван байрт шалгарсан шилдэг гурван хамтлаг нь нийслэлийн уралдаанд орно. Улмаар нийслэлдээ амжилттай оролцсон шилдэг хамтлагууд “Нийслэлийн төрсөн өдөр”-ийн хүндэтгэлийн тоглолтонд уригдан оролцож, уран бүтээлээ үзэгчиддээ сонирхуулдаг онцлогтой” гэдгийг тодотгов.

Тэмцээний нийлбэр дүнгээр Тэргүүн байрт Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Планета детства”, удаах байруудад 4 дүгээр сургуулийн “Яруусгал”, 71 дүгээр сургууль тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Уг уралдааны шилдэг удирдаач багшаар Монгол-Оросын хамтарсан сургуулийн багш Разуваев Иван Васильевич, шилдэг аронжировшик багшаар 71 дүгээр сургуулийн багш З.Энхсаран нар шалгарав. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү