Бүх нийтээрээ хогоо цэвэрлэж, мод тарина


8 жил

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн хороод, 28 харьяа хэлтэс, алба, газар болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагууд хамтран оролцох юм.

Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр аж ахуй, нэгж байгууллагууд ойр орчны 50 метр газрыг цэвэрлэнэ. Харин холбогдох байгууллагууд гэрлийн шон, барилга байгууламж дээр наасан зарлалын хуудсыг цэвэрлэх, гэрэлтүүлэг бүрэн асч байгаа эсэхийг шалгах зэрэг ажлыг хийнэ.

Мөн 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Мод тарих үндэсний өдөр”-ийг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулна.

Иймд үндэсний мод тарих өдөрт болон бүх нийтийн их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд болон нийт ажилтан албан хаагчдыг идэвхтэй оролцохыг дүүргийн Тамгын газраас уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү