ОСОЛ, ХЭРГИЙН  МЭДЭЭ: Өвлийн бэлтгэлээ базаагаарай


8 жил

              Хүйтний эрч чангарч жолоочдын өвлийн бэлтгэлээ базаахыг эрчтэйхэн сануулж байгаа билээ. Тэгвэл 2017 оны 10 дугаар сарын 09-ний Даваа гарагт Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 363 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 248 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 1 хүний амь нас хохирч, 27 хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажилласан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 6 осол, мөргөлдөх хэлбэрээр 12 осол бүртгэгдсэн бөгөөд тухайн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн газрыг орхиж явсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Орон нутагт Увс аймагт ноцтой зам тээврийн осол гарч 1 хүний амь нас хохирсон.

Тухайлбал:
1. Увс аймгийн нутаг Наранбулаг сумын нутагт шороон замд БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар тодорхойгүй Мустанг маркийн мотоцикль онхолдож, жолооч 31 настай О-н амь нас хохирсон. 
2. ХУД-ийн нутаг “Буянт-Ухаа-1” хорооллын 701-р байрны замд T.Pruis маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 57 настай П-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байна.

Таны мэдлэгт: Яагаад өвлийн дугуйгаа солих хэрэгтэй вэ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү