АНУ-ын Стэнфордийн их сургуулийн эрдэмтэд жирийн мэнгийг арьсны хорт хавдар үүсгэдэг мэнгэнээс ялгаж оношлох хиймэл оюун ухаан бүтээжээ. Ингэснээр арьсны хорт хавдрыг эрт оношлон, эхний шатанд нь эмчлэх боломж нээгдэж байгаа юм байна.
Арьсны хорт хавдар нь АНУ-д тохиолддог хамгийн элбэг хорт хавдрын нэг бөгөөд жилд энэ өвчинд нэрвэгдэгчид 4%-иар өсөж өнгөрсөн онд гэхэд 5.5 сая болжээ. Арьсны хорт хавдар хүний биед маш хурдан тархдаг учир энэ өвчинд нэрвэгдэгсдийн 14% нь л эдгэрдэг юм байна.
Энэхүү хиймэл оюун ухаан бий болсноор арьсны хорт хавдрыг бүрэн эмчлэх боломж бүрдэнэ гэж эдгээр эрдэмтэд үзэж байна.