Дархан-Улаанбаатар чиглэлийн замд байгалийн онц үзэгдлийн улмаас замын нөхцөл хүндэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байна. Өчигдөр орой 22 цагт гарсан тээврийн хэрэгсэл одоог хүртэл зорьсон газраа хүрээгүй Хустайн даваан дээр явж байна гэсэн мэдээлэл цахимаар цацагдаж байна. Замын нөхцөл хүндэрч гамшгийн хэмжээнд хүрээд байгаа тул өнөө, маргаашдаа орон нутгийн замд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.
