МОНГОЛ ЦЭРГҮҮД ХОЙД БҮСИЙН КОМАНДЛАЛЫН ТУГИЙГ ЗАЛЛАА


8 жил

    Манай энхийг сахиулагчдаас мэдээ ирүүлэв. Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын Гэрээний Байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын цэргийн ажиллагааны Хойд бүсийн командлагч, бригадын генерал Андрей Бодеманны ажлыг хүлээлцүүлэх ёслолын арга хэмжээ “Мармал бааз”-д боллоо.

Тус арга хэмжээнд “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны командлагч, генерал Жон Николсон, ХБНГУ-ын консул, доктор Роберт Клинкэ, хошууч генерал Пошватта болон гадны 170 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо. Хойд бүсийн командлалд үүрэг гүйцэтгэж байгаа 21 орны цэргийн алба хаагчид жагсаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн VI ээлжийн бие бүрэлдэхүүн Хойд бүсийн командлалын тугийг заллаа гэж дэд хурандаа Х.Золжаргал мэдээлэл ирүүллээ.

Эх сурвалж: "Соёмбо" сонин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү