Medee.mn сайт өнөөдөр орон нутагт гарсан ослын талаар, мөн хүний амь эрсэдсэн энэ осолд төрийн томоохон албан тушаалтан холбоотой талаар мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэхүү үйл явдалтай холбоотойгоор мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Тэрээр:
-Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан ослын үеэр би автомашинд сууж явсан. Осол нь согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч мотоцикльтойгоо эсрэг урсгалд орж, миний сууж явсан автомашинтай мөргөлдсөнөөс үүдсэн. Миний хувьд жолоо барьж яваагүй. Осол гарсны дараа яаралтай түргэн тусламж дуудаж, ослын газар анхны тусламжийг үзүүлсэн. Тухайн ослын маргааш Орхон аймгийн эмнэлэгээс осолд орсон жолоочийг нас барсан гэдгийг хэлсэн. Үүнийг би орон нутгийн эмнэлэг буруу онош тавьж хугацаа алдсан, зөв онош тавих тоног төхөөрөмж байгаагүйтэй холбон ойлгож байна. Хууль хяналтын байгууллага ослын талаарх дүгнэлтээ гаргах байх. Би ослын газарт байсан хүний хувьд гэрчийн мэдүүлэг өгсөн гэж ярьлаа.