“Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа” дугуй ширээний уулзалт боллоо


8 жил

"Монгол, Оросын Хамтын ажиллагаа -2017" эдийн засгийн чуулга уулзалт энэ өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын хүрээнд "Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа" дугуй ширээний уулзалт өчигдөр боллоо. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, ОХУ-ын Холбооны Зөвлөлийн газар тариалан, хүнсний бодлого, байгаль ашиглалтын байнгын хорооны орлогч дарга С.М Жиряков, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдын зөвлөх С.О Белецкий болон бусад албаны төлөөлөл оролцлоо.



Уулзалтын хүрээнд Мал эрүүлжүүлэх төслийн хэрэгжилт болон цаашид авах арга хэмжээ, Монголын газар тариалангийн салбарт хэрэгжиж буй бодлого хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын зах зээлд мах махан бүтээгдэхүүн  нийлүүлэх хамтын ажиллагаанд тулгарах саад бэрхшээлүүд, тэдгээрийг арилгах арга замуудыг тодорхойлох, Монгол-Оросын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорнодын аймгийн мах комбинатыг техникийн болон технологийн шинэчлэл хийх талаар хамтран ажиллах тухай санал солилцов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү