Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар Гочоосүрэнгийн Байгалмааг томилжээ. Г.Байгалмаа нь Шинэчлэлийн Засгийн газрын Барилга хот байгуулалтын дэд сайд, УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан, сүүлийн 10 гаруй жил Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын сонгуульд хоёр ч удаа нэр дэвшээд амжсан улс төрийн болоод, төрийн ажлын туршлагатай боловсон хүчин юм.
Хуульч, эрх зүйч мэргэжилтэй тэрээр барилгын салбарын хууль эрх зүйн шинэчлэл, шинэ сумын төв төсөл, орон сууцны ипотекийн зээлийг ажил хэрэг болгосон гол хүн гэдгээрээ олон нийтэд танигдсан.