Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга үг хэллээ

Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга үг хэллээ


7 жил

УИХ-ын намрын чуулганыг товлосон 10.00 цагтаа нээлээ. УИХ-ын дарга М.Энхболд чуулганыг нээж  үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Үлдэж буй хугацааг улстөржилтөөс үүдэлтэй дайвар асуудлыг тойрон бужигнуулж өнгөрүүлмээргүй байна. Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, түүнд тавих хяналтыг сайжруулах. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.

 Энэ онд хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци 8 хувьд тогтворжих хандлагатай байна. Им учраас Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хадгалахаар шийджээ.

Ээлжит бус чуулганаар Засгийн газар огцорсон ч эрх баригч намаас сонгуулийн үеэр амласан амлалт, бодлого хэвээр байгаа. Шинээр бүрдэх Засгийн газар төрийн залгамж чанарыг хадгалж, хөтөлбөрт туссан зорилтыг хэрэгжүүлж ажиллах ёстой гэлээ.
 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү