АНУ-ын кино зах зээлд байр сууриа олж, Холливудын алдартнуудтай мөр зэрэгцэн ажиллаж яваа чадварлаг уран бүтээлч бол кино зураглаач, продюсер Д.Ангараийн бүтээл "Чингисийн хүүхдүүд" УСК 10-р сарын 10нд нээлтээ хийж кино театруудаар 10-р сарын 11-нээс гарч эхлэх юм. Энэ кино нь нээлтээ хийгээгүй ч Монголоос Оскард нэр дэвших кино гэсэн таамаг тун их явж байгаа.
Мөн Улаанбаатар Олон Улсын Кино Наадмын нээлтийн киногоор шалгарсан байна.