Аялал зугаалгаар явахад заримдаа чийгтэй газарт майхан босгоход даарч жиндэхээс эхлээд таагүй зүйлүүд таарах нь бий. Тэгвэл үүнийг таатайгаар шийдсэн нэгэн өвөрмөгц загварын майханг бүтээжээ.
Модон дээр барьдаг байшинг арван хуруу шигээ мэдэх архитектор Алекс Ширли-Смит "Tentsile" хэмээх модноос дүүжлэгддэг, зөөврийн сууцыг санаачилжээ. Тэрээр дизайнер Кирк Кирчевийн тусламжтайгаар өөрийн санаагаа бодит бүтээл болгож, улмаар худалдааны REI компанийн салбаруудаар зарж эхэлсэн байна.
Tentsile –ийн албан ёсны сайтад мэдээнээр энэхүү майхан дүүжин ортой адил тав тухыг мэдрүүлэх бөгөөд илүү аюулгүй, гэр бүлээрээ тухалсан ч хангалттай зайтай аж. Шавьж хорхойны хамгаалалттай, ус нэвтэрдэггүйгээрээ энэхүү майхан давуу юм.