Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн хүрээнд МҮОНТ-ээс санаачлан бий болгосон 50 жилийн түүхийн шилдэг бүтээлийн эздэд олгох “Алтан цамхаг” шагналыг өчигдөр “ 25 дугаар суваг” телевизийнхэн хүртсэн юм.
Тэгвэл “Алтан цамхаг”-ийн эзэн болсон “25 дугаар суваг” телевизийнхэн “21000” реалити шоу нэвтрүүлгээ анх удаа олон нийтийн дунд явуулах гэж байна. Өмнө нь олны танил хүмүүсийг оролцуулж байсан бол энэ удаа эгэл жирийн эрхэм үзэгчидээ урьж болжээ.
Нэвтрүүлэгт оролцож 21 мянган төгрөгийг 10 хоногт хэрхэн үр ашигтай зарцуулах өөртөө итгэлтэй 18-аас дээш насны хүмүүсийг оролцох боломжтой. Бүртгэлийг 9-р сарын 30-наас, 10-р сарын 6 өдөр хүртэл явуулах бөгөөд шалгаруулалт аравдугаар сарын 7,8-нд болно .
Харин ард түмний “21000” шоу нэвтрүүлгийг 11-р сарын 6-ны өдрөөс эхлэн олны хүртээл болгохоор төлөвлөсөн байна.
Үзэгч танд 10 хоног “21000” шоу нэвтрүүлэгт оролцон гурван сая төгрөгийн шагналын эзэн болох боломж нээлттэй байна.