Сонгинохайрхан дүүргийн VIII хороо Баянхошуунд “Бяцхан найз” хүүхдийн номын сан нээгдлээ. Уг номын санг БНСУ, Монголын харилцааг дэмжих “Комекс” нийгэмлэг байгуулсан юм. Гэр хорооллын хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулсан “Бяцхан найз” номын сан нэг дор 25 хүүхдэд үйлчлэх боломжтой, 1000 орчим номын фондтой юм байна.
Тус нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүрэг Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулж байсан юм. 1000 орчим номтой энэ номын сан даваа болон ням гарагт амрах бөгөөд бусад өдөр 08.00-18.00 цагт ажиллах юм байна.