БНСУ-ын Эрчим хүчний агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа


8 жил

Өнөөдөр Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний агентлаг хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрчим хүчний агентлагийг төлөөлж тус агентлагийн дэд ерөнхийлөгч Санг Хонг Ли гарын үсэг зурсан бол Монгол Улсыг төлөөлж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан уг санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр тал харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх тухайлбал эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр судалгаа хийх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд харилцан туршлага солилцох, мэдээлэл хуваалцах, дэмжлэг үзүүлэх юм байна.

 Өнөөдрийн байдлаар эрчим хүчний үр ашиг, хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хүний нөөцийг чадавхижуулахад дэмжлэг үзүүлэххууль эрх зүйн орчныг сайжруулах үүднээс мэдээлэл солилцох; холбогдох норм дүрэм, стандартуудын дагуу эрчим хүчний хаягжилтыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх тал дээр хамтран ажиллах, эрчим хүчний үр ашиг, хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарсан уулзалт, хурлыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хийхээр төлөвлөөд байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү