Багш нар дахин ажил хаялаа


8 жил

Багшийн цалин нэмэх түр хорооноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг хүртэл нэмүүлэх шаардлага тавьсан. Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу ирүүлсэн боловч багш нар уг саналыг хүлээж авалгүй энэ сарын 21, 26-нд сануулах ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн. Мэдэгдлийн дагуу өнгөрсөн пүрэв гарагт  ерөнхий боловсролын сургууль болон сургууийн өмнөх боловсролын багш нар сануулах ажил хаясан.

Уг ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын сургууль 43 хувьтай, сургуулийн өмнөх боловсрол 28 хувьтай, улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 56 хувь, сургуулийн өмнөх боловсрол 23 хувьтай оролцсон.  Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцсон.

Тэгвэл өнөөдөр багш нар дахин сануулах ажил хаялт хийж байна. Ажил хаялт 08.00 цагаас эхлэх бөгөөд 17.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү